Monday, September 5, 2011

Forex гэж юу вэ ?

"Форекс" (Forex) гэдэг үг нь Foreign exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үгнээс үүсэлтэй нэр бөгөөд товчоор FX гэсэн 2 үсгээр түгэн дэлгэрчээ.




Форексийн арилжаанд аль нэг валютыг худалдан авснаар өөр нэг валютыг оронд нь зарж ханшийн зөрүүнээс ашиг унагах боломжтой бизнес юм. Валютууд нь үргэлж хосоороо арилжаалагддаг бөгөөд, тухайлбал Евро-Ам.доллар (EUR/USD) эсвэл Ам.доллар-Яп.Иен (USD/JPY) гэх мэтээр. Хувьцааны арилжаанаас ялгаатай нь гэвэл ямар нэг төвлөрсөн арилжаа форекст байдаггүй. Бүх арилжаа болон шилжүүлгүүд утсаар, эсвэл цахим сүлжээгээр шууд явагддаг. FOREX гэгч гадаад валютын арилжааны энэхүү зах зээл нь өнөөдрийн байдлаар дэлхий дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болон хөгжсөн байна. Уг зах зээл дээр олон улсын үндэсний төв банкууд болон томоохон арилжааны банкууд, гадаад валют арилжаалагч мэргэжилтнүүд, олон улсын корпорациуд, засгийн газрууд, бусад санхүүгийн байгууллагууд оролцохоос гадна 1990-ээд оноос хөгжлийн шинэ түвшинд гарч ирэн хөгжсөнөөрөө хувь хүн ч оролцох боломжтой болж тэдгээр нийт оролцогчдийн хооронд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь явагддаж байдаг. Гэхдээ 1990 оны эхээр хүртэл Forex-д зөвхөн томоохон пүүс компани, банк, санхүүгийн байгууллагууд л оролцдог байв. Хувь хүн оролцох юм бол 10-50 мянгаас доошгүй хэмжээний америк доллартай байж арилжаанд оролцох эрхтэй байсан байна. Харин одоогин хөгжлийн шинэ эринд хувь хүмүүс ч гэсэн багахан мөнгөөр өөрөө бие дааж оролцохоос гадна брокер компаниудаар дамжуулан оролцох боломжтой болсон.

 Forex нь өөрөө OCT (Over the Counter) болон "Interbank" гэж явдаг болохын хувьд интэрнэтийн сүлжээг ашигладаг юм.


No comments:

Post a Comment